АХИСАН ТҮВШНИЙ БАГШ БЭЛТГЭХ ХӨТӨЛБӨР

BNI Монгол Академийн “Ахисан түвшний багш бэлтгэх хөтөлбөр” амжилттайгаар өндөрлөлөө! BNI Монгол байгууллага нь бизнесийн удирдагчид, захирлуудыг хамтдаа хөгжих, суралцах, өсөх боломж олгодог билээ. Жил бүр BNI Монгол Академи “Ахисан түвшний багш бэлтгэх сургалт”-аа зохион байгуулж, чадварлаг сургагч багш нарыг бэлтгэн, сонгон шалгаруулж академдаа элсүүлдэг уламжлалтай. Энэ жил 21 салбарын 1000+ гишүүний төлөөлөл болсон 67 захирал 7 өдрийн турш хамтдаа суралцаж, хөгжих нэгэн зорилгын төлөө нэгдлээ. Энэхүү хөтөлбөрт BNI Nomgon салбараас Т.Энхжин захирал Баянхонгор салбараа төлөөлөн оролцсон юм.
– Мастер трэйнер Э.Чинзориг багшаас үнэтэй мэдлэг, ур чадваруудыг эзэмшсэн.
– Өөрийгөө сорьж, илтгэл болон сургалтын чадвараа хөгжүүлсэн.
– Академийн шалгалтаа амжилттай өгч, хөтөлбөрөө бахархалтайгаар дүүргэлээ.
Энэ долоо хоног бол шалгалт гэхээс илүү захирлууд хоорондоо харилцан суралцаж, урам зориг авч, хамтдаа өссөн гайхалтай цаг үе байлаа.
Сургалтын үр дүнг дүгнэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан Coach Lab сургалтын байгууллага болон BNI Монгол Академийн багш нартаа чин сэтгэлээсээ талархал илэрхийлье.
Сургалтаа амжилттай дүүргэсэн эрхэм захирлууддаа баяр хүргэж, цаашдын манлайллын замналд нь улам их амжилт, урам зоригийг хүсье!

© 2025 он. BNI Nomgon. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency