BNI нь Business Network International гэсэн үгийн товчлол бөгөөд олон улсад хамгийн амжилттай хэрэгжиж буй нетворкингийн байгууллага юм. Гишүүддээ санал болгодог реферал систем нь 40 жилийн туршид сайжруулж, хуримтлуулсан одоо үеийн шилдэг бизнес эрхлэгч, мэргэжилтнүүдийн тоон мэдээ мэдээлэл, туршлага болоод үр дүнд суурилсан систем.
Манайх зөвхөн салбар доторх борлуулалт хийхээс гадна бусад байгууллага, бизнес эрхлэгчидтэй бизнес хийх боломжийг олгодог (ихэвчлэн салбар доторх борлуулалт давамгайлдаг). Дэлхий даяар ойролцоогоор 300,000 BNI гишүүд бизнесийн холбоо, хувийн нөлөөгөө ашиглан реферал түншлэл, нетворк бий болгохын тулд манай зохион байгуулалттай системийг ашигладаг.
BNI байгууллагын Баянхонгор аймаг дахь BNI Nomgon салбар нь 2024 оны 12 сарын 12 өдөр үүсгэн байгуулагдсан. Одоогоор орон нутагтаа үйл ажиллагаа эрхэлж буй 36 компани уг нетворкод нэгдээд байна.
© 2025 он. BNI Nomgon. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency