BNI Nomgon салбар үүсгэн байгуулагдаад хагас жилийн хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд бизнес хүрээгээ тэлэн өргөжиж, BNI Mongolia байгууллагын эхний 3 сар дарааллан “Шилдэг салбар”-аар шалгарсан амжилттай байна. Мөн хоорондоо солилцсон реферал 2 тэрбум хэдийнэ давжээ. Өнөөдрийн арга хэмжээнд Улаанбаатар хотын салбарын гишүүдээс Сарнай, Заяа, Цогтмагнай нар өөрсдийн бизнесийн түүхээ хуваалцаж, сонирхолтой илтгэл тавилаа. Өдөрлөгт 100 гаруй Баянхонгор аймгийн бизнес эрхлэгчид хүрэлцэн ирж оролцсон юм. Тэдгээр зочдоос 2 бизнес эрхлэгч BNI байгууллагад нэгдэх хүсэлтээ илэрхийлжээ.
© 2025 он. BNI Nomgon. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency