BNI MONGOLIA SPORTS NAADAM 2025
BNI Mongolia – SPORTS NAADAM 2025 “One Family, One Goal, One BNI” уриан дор амжилттай зохион байгуулагдлаа.
BNI Mongolia байгууллагын 20 салбарын 1000 гаруй бизнес эрхлэгч нарын хүрээнд зохион байгуулсан SPORTS NAADAM 2025 арга хэмжээ амжилттай болж өндөрлөлөө. Уг арга хэмжээнд 600+ гаруй бизнесийн эрхлэгч захирлууд спортын 7 төрлөөр өрсөлдөн, нэгдмэл хүч, бие биенээ илүү дотно танилцлаа.
Энэхүү спортын наадмын үндсэн зорилго нь:
• Гишүүдийн хоорондын нөхөрлөлийг бэхжүүлэх
• “Referral” Бизнесийн хамтын ажиллагааг дэмжих
• “Building Relationships” үнэт зүйлийг спортоор дамжуулан улам бататгахад чиглэсэн юм.
Тэмцээний үеэр нийт 135 багц медалийн төлөө өрсөлдөж;
• BNI I[KH]UREE – 3-р байр, BNI Synergy салбарын Дондогсамбуу захирлын – ТМЗ үйлчилгээ 2.5 сая | Gold Sponsor
• BNI UNITED – 2-р байр, BNI Synergy салбарын Дондогсамбуу захирлын – ТМЗ үйлчилгээ 2.5 сая | Gold Sponsor
• BNI KHAN GOBI – 1-р байр, BNI Nomads салбарын Амарцогт захирлын – Unegui MN | Platinum Sponsor – гарын бэлэг, Шилжин явах цомын эзэн боллоо.
BNI Mongolia нь спортын наадмаар дамжуулан гишүүдийнхээ эв нэгдлийг бэхжүүлж, бизнесийн харилцааг өргөжүүлэх уламжлалаа үргэлжлүүлэн баталгаажууллаа.
BNI SPORTS NAADAM 2025 – тэмцээнийг зохион байгуулахад тусласан ҮНДЭСНИЙ БИЕИЙН ТАМИР СПОРТЫН ХОРОО, Ерөнхий Шүүгч Эрдэнэсүрэн, Буянт Ухаа Спорт Ордоны удирдлагууд, Ивээн тэтгэгч компаниуд, Зохион байгуулалтын багтаа чин сэтгэлээсээ талархал илэрхийлье.