Сайн байцгаана уу. Баянхонгор аймагт BNI байгууллагын анхны мэдээлэл өгөх уулзалт, сургалт манай зочид буудлын VIP танхимд зохион байгуулагдахаар захиалга өгсөн байсан. Зохион байгуулах багийн гишүүд намайг энэхүү сургалтад суухыг урьсан. Энэхүү сургалтад суугаад BNI байгууллагын үнэт зүйл, философи нь манай байгууллагын цаашдын алсын хараа, эрхэм зорилготой маш их нийцсэн учраас эргэлт буцалтгүйгээр BNI Nomgon салбартаа зочид буудал категориор нэгдсэн. BNI байгууллагад нэгдсэнээр дотоодын болон олон улсын бизнес эрхлэгч нараас суралцах, туршлага хуримтлуулах, түүгээр дамжуулан бидэнд хөгжих боломж гарч ирж байгаа учраас би маш их баяртай байна. Манайх олон улсад нийцсэн зочлох үйлчилгээний соёлыг Баянхонгор аймагтаа нутагшуулахаар ажилладаг.
© 2025 он. BNI Nomgon. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency